НИТХ-ын ээлжит бус XII хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хурлын үеэр Б.Пүрэвдагва "Нийслэлчүүдийн хувьд тулгамдаад буй асуудлууд маш тодорхой. Нэгдүгээрт автозамын түгжрэл, хоёрдугаарт хөрс, агаарын бохирдол, гуравдугаарт дулааны цахилгаан станцын асуудал. Залуу хүний хувьд 40 гаруй жил яригдаж, олон удаа тууз хайчилсан ДЦС-5-ыг бариулъя гэх амбиц байна.
Түгжрэлд бид жилд 3-5 их наядын бодит болон бодит бус зардлыг гаргаж байна. Мөн амьдралын чанар энэхүү түгжрэлтэй шууд холбоотой. Бид нийтийн тээврийн шинэчлэлт хийх шаардлагатай. Хүн төвтэй замуудыг тавих шаардлагатай, бүсчилсэн зогсоолын системийг тавих шаардлагатай. Ер нь автомашиндаа биш хүндээ зориулсан зүйлсийг хийж чадах юм бол бид түгжрэлээс гарч чадна.
Скүүтер, дугуйтай холбоотой асуудлыг байнга дугуй унаж явдаг хүний хувьд өргөн хүрээнд олж харъя гэж бодож байна.
Агаарын бохирдлын 50 хувь нь яндангуудаас гарч байгаа. Тиймээс яндангуудаа цөөлье, 20 минутын хот зэрэгтэй холбоотой дахин төлөвлөлт, барилгажуулалтыг дахин хийх шаардлагатай" гэлээ.