Нийгэм

УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨВ

УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨВ

Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ оны эхний есдүгээр сарын байдлаар 25,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,5 сая тонноор илүү байна.

Үүнийг задалж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл:

Импортын 3,2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 17,4 хувиар, экспортын 9,5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 11 хувиар, орон нутгийн 8,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2,7 хувиар өнгөрсөн оны мөн үеэс тус тус илүү байна. Харин транзит 4,3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3,4 хувиар дутуу байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэрлэсэн ачаа сүүлийн 4 жил дараалан  эрчимтэй өсөж байгаа юм.