Нийгэм

ЭМЯ: 769 хүнээс халдвар илэрч, 5 хүн нас барлаа

ЭМЯ: 769 хүнээс халдвар илэрч, 5 хүн нас барлаа

ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.УУГАНБАЯР: 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 8600 шинжилгээнээс 769 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 56621 боллоо. Үүнээс 49320 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 571 хүн эдгэрч гарсан байна. Эмнэлгээс 377 хүн, гэрийн хяналтаас 197 хүн эдгэрч гарсан. Covid-19-ийн улмаас таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 268 боллоо. Үүнээс:

Улаанбаатар хотод Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр:

-66 настай эрэгтэй тавдугаар сарын 20-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад,

-53 настай эмэгтэй тавдугаар сарын 24-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад,

-90 настай эмэгтэй тавдугаар сарын 25-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад,

-88 настай эмэгтэй тавдугаар сарын 28-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад,

-47 настай эмэгтэй тавдугаар сарын 25-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад тус тус нас барлаа.

Дотоодод шинэ халдварын 768 тохиолдол бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар  55897 боллоо. Эмнэлгээс шалтгаасан халдвар нэгээр нэмэгдэж, нийт 167 боллоо.

Шинэ халдварын 681 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 50139 боллоо. Орон нутагт 87 тохиолдол нэмэгдэж, нийт өвчлөл 5758 боллоо.

Хөвсгөл аймагт 1 (81), Булган аймагт 9 (161),  Ховд аймагт 11 (263), Хэнтий аймагт 2 (79), Архангай аймагт 1 (368), Дорнод аймагт 5 (56),  Төв аймагт 7 (1093), Өвөрхангай аймагт 4 (392), Говь-Алтай аймагт 2 (281), Сүхбаатар аймагт 18 (229), Дорноговь аймагт 3 (74), Орхон аймагт 41 (734), Дархан-Уул аймагт 1 (704) тохиолдол тус тус нэмэгдсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд нийт 4345 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд 126, хүнд 467, хүндэвтэр 1554, хөнгөн 2198 хүн байна.

Covid-19-ийн халдвар тээж яваа хүн олон байгаа учраас дархлаажуулалтдаа хамрагдаж, эргэн тойрны хүмүүстээ халдвар хамгааллаа сайтар сахихыг сануулаарай.