Нийгэм

НИЙСЛЭЛИЙН 387 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НИЙСЛЭЛИЙН 387 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо.

​

1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Ийнхүү жил бүрийн аравдугаар сарын 29-ний “Нийслэлийн өдөр”-өөр үндэсний өв соёлоороо бахархах, түүхэн ой санамжаа бэхжүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.​