Нийгэм

СЭЛЭНГИЙН НУТАГ, ТӨВ АЙМГИЙН ХОЙД СУМДЫН НУТГААР ӨНӨӨДӨР ШӨНӨ ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

СЭЛЭНГИЙН НУТАГ, ТӨВ АЙМГИЙН ХОЙД СУМДЫН НУТГААР ӨНӨӨДӨР ШӨНӨ ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

​9-р сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд сумдын нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрнэ. 23-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. 22-23-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Хөвсгөлийн зарим, Завхан, Булганы өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 23-ны өдөр Говь-Алтай, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд сумд, Булган, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй