Америкийн Нью Йорк хотын Ла-Гуардия нисэх онгоцну буудалд Air Canada агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц гал сөнөөх машинтай мөргөлджээ.
Осол орон нутгийн цагаар 23 цаг 40 минутын алдад зорчигч тээврийн онгоц газардан нислэгийн зурвас талбайд хурдаа багасгаж байх үед болж хоёр нисгэгч амиа алдан, 40-өөд хүн гэмтэж бэртжээ.
Осол газрын хөдөлгөөн зохицуулалтын албаны буруугаас болж гарсан гэж үзэж байна. Канадын Монреаль хотоос Нью Йоркийг чиглэн ирсэн онгоцонд 72 зорчигч, багийн 4 гишүүн явсан бол гал сөнөөх машинд 2 хүн явжээ. Онгоц нислэгийн зурвас талбайд газардан хурдаа цагт 39 км болгон бууруулж байх үед гал сөнөөх машинтай мөргөлдсөн байна.