Энтертайнмент

ЖҮЖИГЧИН БИЛЛ КОСБИГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРЭГТ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

ЖҮЖИГЧИН БИЛЛ КОСБИГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРЭГТ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗЖЭЭ
Америкийн Калифорни мужийн тангарагтны шүүх хошин шогийн нэртэй жүжигчин 88 настай Билл Косбиг бусдад бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт гэм буруутай гэж үзэн 19 сая $-ын мөнгөн торгууль оногдуулжээ.
Донне Мотсингер гэх эмэгтэй одоогоос 50 жилийн тэртээ жүжигчин Билл Косби түүнийг өөрийн шоу нэвтрүүлэгт оролцуулахаар авч явах үедээ түүнд мансууруулах бодис өгч улмаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэнд буруутган шүүхэд хандсан байна. Энэ явдал 1972 онд болж, Косби түүнийг лимузин машинаар ирж авахдаа дарсанд нь мансууруулах бодис хийж улмаар Донне ухаан алдсаны дараагаар ёс бусаар хүчирхийлсэн гэжээ.
Энэ жил 84 настай Донне Мотсингер тухайн үед Сан Францискогийн Trident ресторанд зөөгчөөр ажилладаг байжээ. Энэ ресторанд тухайн үеийн нэр алдартай хүмүүс ирж үйлчлүүлдэг байсан. Тэдний дунд стенд-ап комик Билл Косби байжээ.