Энтертайнмент

"ДЭЛХИЙН МИСС 2026" ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧЫН ТИТМИЙГ ДОМИНИКАНЫ ГОО БҮСГҮЙ ХҮРТЛЭЭ

Вьетнам улсын Нячанг хотноо зохион байгуулагдсан 73 дахь удаагийн "Дэлхийн мисс" (Miss World 2026) тэмцээний гранд финал амжилттай өндөрлөж, шинэ хатан хаанаа тодрууллаа. Энэ жилийн тэргүүн титмийн эзнээр Бүгд Найрамдах Доминикан Улсын оролцогч, 24 настай Жохейрри Мола Домингес (Joheirry Mola Dominguez) шалгарлаа. Тэрбээр тус улсын түүхэнд 44 жилийн дараа буюу 1982 оноос хойш хоёр дахь удаагаа дэлхийн миссийн титмийг авчирч буй нь энэ юм.

Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн үндэсний ялагч, Баярсайханы Энхтуул дэлхийн 111 орны гоо бүсгүйчүүдтэй амжилттай өрсөлдлөө. Тэрбээр гоо үзэсгэлэнгээс гадна нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой "Зорилго бүхий гоо үзэсгэлэн" (Beauty With a Purpose) номинацид хүүхдүүдийн санхүүгийн боловсролыг дэмжих, тэдний ирээдүйг гэрэлтүүлэх чиглэлээр хүмүүнлэгийн төслөө танилцуулж, эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа бахархалтайгаар цуурайтуулжээ.