Нийгэм

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ
Орхон аймгийн Жаргалант сумын нутагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт 11:23 цагт Жаргалант сумын төвөөс зүүн урд зүгт 10 км, Орхонтуул сумын төвөөс баруун хойд зүгт 28 км, Баруунбүрэн сумын төвөөс баруун урд зүгт 32 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.