Урлаг спорт

2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ АВАРГАЛЛАА

2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ АВАРГАЛЛАА

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шинтай хотод болж, Монголын баг 10 медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ. Энэхүү тэмцээнд 15 орны 350 орчим тамирчин таван насны ангилалд өрсөлдөхөд Монголын баг дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл, нийт 10 медальтай багийн дүнгээр түрүүлж, цомын эзэн болжээ. Ингэснээр 2022 оноос хойш таван жил дараалан аварга багаар тодорч байна. Манай өсвөрийн даамчдаас хөвгүүдийн В16 насанд Ц.Шинэбаян, В13 насанд Б.Маргад-Эрдэнэ, охидын G10 насанд Н.Гуамарал, залуучуудын ангилалд Э.Даариймаа нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Түрүүлсэн даамчдаас Ц.Шинэбаяр дэлхийн даамын холбооны мастер, Б.Маргад-Эрдэнэ, Н.Гуамарал нар дэд мастер, Э.Даариймаа олон улсын мастер цолны болзол биелүүлжээ. Түүнчлэн  хөвгүүдийн В8 насанд Б.Содбилэг, B10 насанд Б.Алтан-Эрдэнэ, G16 насанд Б.Сансармаа нар мөнгөн медаль хүртжээ. Мөн B16 насанд Т.Энхсүлд, В8 насанд Л.Тэмүгэ, G8 насанд О.Гэгээ нар хүрэл медалийн тавцанд зогслоо.