1982 оноос уламжлал болгон зохион байгуулсан "Алтан намар" хөгжмийн наадам энэ жил цар хүрээгээ тэлж, Дархан-Уул аймгийн Залуучууд театрт өчигдөр /2026.10.28/ эхэллээ. Наадмын үеэр 2025-2026 онд үндэсний цөөхүүл хөгжим, морин хуурын найрал хөгжим, симфони найрал хөгжимд зориулан туурвисан шинэ бүтээлүүдийг мэргэжлийн хөгжим судлаачдын зөвлөл сонгон шалгаруулж, үзэгчдэд толилуулна. Мөн шилдэг бүтээлүүдийг тодруулах юм.
Энэ удаагийн наадмыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Залуучууд театр хамтран зохион байгуулж байна.
Дашрамд, “Алтан намар-2026” наадмын үндэсний цөөхүүл хөгжмийн шалгаруулалтад Залуучууд театрын хөгжимчид, ахмад уран бүтээлчид, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хөгжимчид, Хүүхэд хөгжлийн ордны дэргэдэх “Хүслийн шувуухай” чуулга, Залуучууд театрын дэргэдэх “Белканто” дууны дугуйлангийн сурагчид оролцож, уран бүтээлээ толилуулна.