Нийгэм

ТАВДУГААР САРД НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС БАГА ТУНАДАС ОРНО

ТАВДУГААР САРД НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС БАГА ТУНАДАС ОРНО
Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх 10 хоногийн урьдчилсан мэдээг гаргалаа. Урьдчилсан төлвөөр ирэх өдрүүдийн ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуурга шуурч, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
Тодруулбал, 23-нд Увс нуур болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 28, 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна гэдгийг ЦУОШГ-аас мэдээллээ.
Салхины тухайд ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.

 

Энэ сард монгол орны баруун аймгийн нутгаар болон Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд дөрөвдүгээр сард ордог олон жилийн дундаж үзүүлэлт нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 8-10 мм, говийн нутгаар 0-2 мм бусад нутгаар 2-8 мм байдаг. Энэ жилийн хувьд нутгийн баруун хэсгээр болон говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага тунадас орох төлөвтэй байна. Төв болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу бороо орох шинжтэй.