Өнөөдөр өглөө 08:40 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт баавгай хүн рүү дайрч, гэмтээжээ. Уг асуудлаар холбогдох албанаас тодруулахад "Өглөөний 08:40 цагийн орчимд тус сумын малчин, 35 настай эрэгтэйг малдаа явж байхад нь баавгай дайрч, хазаж самардсан байсан. Дуудлагын дагуу сумын Түргэн тусламж болон холбогдох албаныхан шуурхай ажиллаж, хохирогчийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргээд байна. Одоогийн байдлаар иргэний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа" гэлээ.