АНУ-ын гадаад дахь цэргийн баазууд дундаас Японы өмнөд хэсгийн Окинава аралд байрлах Кадена агаарын бааз харьцангуй томд тооцогддог. Тэгвэл тус бааз руу аюулгүй байдлын үүднээс Хятадын үйлдвэрлэгч “BYD” компанийн цахилгаан автомашинуудыг нэвтрүүлэхийг хориглолоо. Тус баазаар дамжуулан АНУ-ын нууц мэдээллийг цуглуулж магадгүй гэж Вашингтон болгоомжилж байна. Автомашинд суурилуулсан камер, мэдрэгч, “GPS” төхөөрөмж зэрэг технологиор дамжуулан аливаа мэдээлэл алдагдаж магадгүй гэх болгоомжлолтой уг хориг холбоотой.
Энэ долоо хоногоос эхлэн хэрэгжиж буй хоригт “BYD”-ийн бүх төрлийн автомашин хамаарна. Үүнд хувийн эзэмшлийн автомашин, такси болон хүргэлтийн машинууд ч багтаж байна.
Ази дахь АНУ-ын хамгийн том агаарын цэргийн бааз болох Кадена нь Хятад, Орос эсвэл Хойд Солонгостой холбоотой хямрал үүссэн тохиолдолд хариу арга хэмжээнд шууд оролцох чухал байрлалтай. Тус баазад 1600 км хүртэлх зайд “Tomohawk” пуужин харвах боломжтой хүчирхэг пуужингийн систем байрладаг. Мөн сөнөөгч онгоцууд, тандалт болон тагнуулын зориулалттай нисэх онгоцууд байрладаг.
Нэмж дурдахад, Пентагон өнгөрсөн зургадугаар сард “BYD”-ийг Хятадын армитай холбоотой гэж үздэг 188 компанийн жагсаалтад оруулсан. Энэ үйлдэл нь Хятадын зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Уг хар жагсаалтад автомашин үйлдвэрлэгч “Nio”, цахим худалдааны “Alibaba”, интернет, технологийн “Baidu” компаниуд ч багтжээ.
Пентагон 2018 онд мөн л аюулгүй байдлын шалтгаанаар Хятадын “Huawei”, “ZTE” компаниудын ухаалаг гар утсыг дэлхий даяарх АНУ-ын цэргийн баазуудад худалдаалах болон ашиглахыг хориглож байсан.
Эсрэгээрээ Хятад улс ч бас АНУ-д үйлдвэрлэсэн “Tesla” автомашинд ижил төстэй хязгаарлалт тавьж байсан билээ. Гэхдээ “Tesla” компани Хятадын автомашины салбарын тэргүүлэх холбооноос дэмжлэг авсны дараа Бээжин 2024 онд уг хязгаарлалтыг цуцалжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN