Нийгэм

АГААРЫН ЧАНАРЫГ МЭДЭЭЛЭХ ХОЁР САМБАР БАЙРЛУУЛЛАА

АГААРЫН ЧАНАРЫГ МЭДЭЭЛЭХ ХОЁР САМБАР БАЙРЛУУЛЛАА

Агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэн, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг харуулсан мэдээллийн самбарыг нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Жуулчны гудамж, Хан-Уул дүүрэг дэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлууллаа.

agaar-1024x673.jpg

Улаанбаатар хотын агаарын чанарыг үндсэн 6 үзүүлэлт болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ10 болон РМ2,5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн үзүүлэлтүүдийг энэхүү гэрэлт самбараар үзүүлж эхлэв. БОАЖС-ын 2018.10.10-ны А/387 дугаар тушаалаар агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэх, мэдээлэх журам баталсан юм.

agaar-2-768x768.jpg


Уг журмаар агаарын чанарыг агаарын чанарын индексээр 6 ангилан, ангиллын түвшин тус бүрд харгалзах индексийн тоон үзүүлэлт, өнгөт тэмдэглэгээ болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тодорхойлсон байна.