Улаанбаатар хотын гарааш, дулаан зогсоолын үл хөдлөх хөрөнгийн албан татварыг цуцлуулах саналд өнөөдрийн байдлаар 97 мянга 889 иргэн гарын үсэг зуржээ.
Тодруулбал, иргэн О.Батхүү аравдугаар сарын 6-наас E-Zasag.mn цахим системээр дамжуулан “Гараашны татвар цуцлуулах” нэртэй өргөдөл гаргаж, иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Улаанбаатар хотын иргэд өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн гарааш, дулаан зогсоолдоо үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлж эхэлсэн бөгөөд татварын хэмжээ нь байршил, бүсчлэлээс хамааран хөрөнгийн үнэлгээний 0.6-2.0 хувьтай тэнцэж байгаа юм.
Өргөдөл гаргагчийн зүгээс гараашийг бизнесийн орлого олох зориулалттай хөрөнгө бус, автомашинаа хүйтэн, эрс тэс уур амьсгалаас хамгаалах зориулалттай дэд бүтэц гэж үзэж байна. Мөн гарааш, зогсоолтой байх нь автомашинаа гудамж, орц гарц, явган хүний зам болон нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахгүй байх нөхцөл бүрдүүлдэг. Иймд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай” хуульд "Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа нэг авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөнө" гэсэн заалт оруулах санал гаргажээ. Улмаар 100 мянган хүн гарын үсэг зурвал шууд Ерөнхий сайдад очиж, Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар УИХ-д хуулийн төсөл өргөн барих боломжтой болох юм. Та санал өгөхийг хүсвэл ЭНД дарна уу.