Нийгэм

УНТЭ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЭМНЭЛЗҮЙН ПРАКТИКТ НЭВТРҮҮЛЛЭЭ

УНТЭ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЭМНЭЛЗҮЙН ПРАКТИКТ НЭВТРҮҮЛЛЭЭ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Дүрслэл оношилгооны төвийн цөмийн онош зүйн эмч нар Зүрхний төвийн эмч нартай хамтран “Зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT” (Adenosine Stress Myocardial Perfusion Imaging – MPI) шинжилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлж, эхний хоёр тохиолдлыг амжилттай гүйцэтгэлээ.

bksqu.jpg

Энэхүү шинжилгээг нэвтрүүлснээр зүрхний булчингийн цусан хангамжийг үнэлэх, цусны эргэлтийн дутагдлыг илрүүлэх, зүрхний ишемийн байршил, тархалт болон хүндийн зэргийг тодорхойлох оношилгооны шинэ боломж бүрдэж байна.

Тус шинжилгээ нь биеийн хүчний дасгалын ачаалал авах боломжгүй өвчтөнд аденозин эмийн тусламжтайгаар зүрхний булчингийн цусан хангамжийг үнэлдгээрээ онцлог юм.

k8zet.jpg

Мөн шинжилгээний үр дүнг өвчтөний эмнэлзүйн бусад мэдээлэлтэй уялдуулан үнэлснээр эмчилгээний тактик болон цаашдын тусламж үйлчилгээний чиглэлийг оновчтой тодорхойлоход чухал ач холбогдолтой. Ийнхүү УНТЭ-ийн эмч нар энэхүү оношилгоог эмнэлзүйн практикт нэвтрүүлснээр зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх шинэ боломжийг бүрдүүллээ.