Нийгэм

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 10-20% НЭМЭГДЭНЭ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 10-20% НЭМЭГДЭНЭ

Ирэх оны II улирлаас Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 10%, Төрийн захиргаа, Төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээг 20% нэмнэ. Нийт 211.6 мянган албан хаагчийг хамруулахаар 887.1 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ. Цаашид Төрийн албаны цалин хөлсний бодлогыг зөвхөн нэрлэсэн өсөлтөөр хязгаарлахгүй, ажлын ачаалал, мэргэшил, хариуцлага, бүтээмжтэй уялдуулах замаар Төрийн албанд чадварлаг ажилтныг тогтоон барих нөхцөл бүрдүүлэх юм байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тэтгэврийг инфляцтай уялдуулан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 10% нэмэгдүүлэх юм. Мөн нийгмийн халамжийн сангаас оллгох халамжийн тэтгэвэр, асаргааны болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 10% нэмэгдүүлнэ. Ирэх онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, эхчүүдэд чиглэсэн 13 төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, урамшуулалд 2.6 сая иргэнийг хамруулж, нийт 2.7 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.