Гадаад мэдээ

БНХАУ сурагчдад Билл Гейтс, Стив Жобсын намтрыг уншихыг хориглов

БНХАУ сурагчдад Билл Гейтс, Стив Жобсын намтрыг уншихыг хориглов

Бээжин ирээдүй хойч үедээ барууны үзэл суртал суулгахаас сэргийлэн, сурагчдадаа Билл Гейтс, Стив Жобс нарын намтрыг уншихыг хориглолоо. Ингэснээр бага болон дунд сургуулиудын номын сангаас энэ сардаа багтаан Билл Гейтс, Стив Жобс нарын тухай номуудыг бусад Япон болон барууны улс төр, соёлыг хэт сурталчилсан материалуудтай хамт татах тушаал гарчээ.

Нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, дээрх тушаалтай холбоотойгоор тус улсын бага, дунд сургуулийн нийт 240 сая сурагч цаашид “гаднын соёлыг хэт шүтсэн” агуулгатай ном, товхимол унших боломжгүй болж буй юм байна. Харин оронд нь сургуулийн номын сангийн хоосорсон зайг Ши Жиньпиний илтгэлүүд, намтар болон Коммунист намын тухай номуудаар дүүргэх аж.