Нийгэм

Орон нутгийн иргэд нэгдэн ой хээрийн түймрийг унтраажээ

Орон нутгийн иргэд нэгдэн ой хээрийн түймрийг унтраажээ
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км-т байрлах Баян багийн “Чойжингийн-Ар” гэдэг газар өчигдөр 15:00 цагийн орчимд хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 20 км зам туулан 16:00 цагт очиход орон нутгийн иргэд ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 4.5 га талбай шатжээ.