Нийгэм

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг СУЛЛАХ ЭСЭХИЙГ дээд шүүх шийднэ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг СУЛЛАХ ЭСЭХИЙГ дээд шүүх шийднэ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн.

Тэднийг энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр шүүж, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэж үзэн тус бүр нэг жилийн хорих ял оноосон байдаг. Ийнхүү Б.Хурц нарыг гэм буруутай гэж үзсэн учраас хилсээр ял сонссон гэгдэж буй ялтнуудыг суллахыг тэдний ар гэрийнхэн шаардаж байгаа юм. Тэгвэл ирэх тавдугаар сард Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар батлан даалтад гарч болзошгүй байна.

Энэ дүгнэлтийг Улсын дээд шүүх өнгөрөгч долоо хоногт хүлээн авчээ. Шүүхийн шийдвэрээс хамаарч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтаар суллагдах эсэх нь тодорхой болох бөгөөд одоогоор уг асуудлыг хэлэлцэх, шүүх хурлын тов хараахан гараагүй байна.