Улс төр

МОНГОЛ, ЭНЭТХЭГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

МОНГОЛ, ЭНЭТХЭГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Энэтхэгийн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзан, хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд Энэтхэгийн хөдөө аж ахуйн хоршооллын туршлагыг судлах, жижиг дунд үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын органик бүтээгдэхүүний экспортыг дэмжих, төрийн албан хаагчдыг сургаж чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна. Мөн 2019 онд байгуулсан хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн баталж, хамтарсан судалгаа, сургалт болон хоршооллын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцжээ.