УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг сонгох санал хураалт дуусаж, УИХ-ын гишүүн Б.Түвшин 24, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 17 санал авлаа. Ингэснээр Б.Түвшин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдлоо.
УИХ-ын дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж эхэллээ. Тус бүлгийн хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын асуудлыг хэлэлцэнэ. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд Ардчилсан нам 42 суудалтай болсон. УИХ-д олон гишүүнтэй сөрөг хүчин гэсэн үг. Ардчилсан намын бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг томилсон байдаг. Өнгөрсөн хугацаанд 42 гишүүнтэй том бүлийн удирдаж ирсэн О.Цогтгэрэл Ардчилсан намын учраас бүлгийн даргын ажлаа өгөх ёстой гэсэн шаардлага нам дотроос нь гарч, удаан хугацааны дараа өөрөө бүлгийн даргын суудлаа өгөхөөр болсон. Энэ дагуу Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Ардчилсан намын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын гишүүд өрсөлдөж буй. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "женко" Х.Баттулга талынхан өрсөлдүүлж байгаа бол одоогийн намын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн Б.Түвшинг өрсөлдүүлж буй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хувьд 2008 оны УИХ-ын гишүүнээр, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Хоёр ч удаа жагсаалтаар сонгогдсон Х.Тэмүүжинг Ардчилсан нам дотроо толгой цохидог хуульчдын нэг гэдэг. Гэвч улс төрийн хүрээллийн хувьд сүүлийн үед Х.Баттулга талд "урвасан" гэж намын нөхөд нь ярьдаг. Тиймээс ч Х.Баттулгын талынханд бүлгээ "алдахгүй" байх ёстой гэдэг зарчмаар АН-ын зарим гишүүд өөр нэр дэвшигчдийг дэмжээд буй. Тэгвэл Х.Тэмүүжингийн өрсөлдөгч Б.Түвшингийн хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүсээс сонгогдсон шинэхэн гишүүн. Улс төрийн хувьд намдаа олон жил зүтгэсэн намтартай, Ардчилсан нам доторх эдийн засагчдын толгойлдог нэгэн. Түүний хувьд 42 суудалтай Ардчилсан намаа ирэх жилүүдэд базаж, зангидаад явах боломжтой гэж одоогийн намын удирдлага дэмжээд буй.
Тэдний хэн нь ч Ардчилсан намын дарга болсон эрх баригч МАН-д ташуур болж, сөрөг хүчний ажлаа сайн хийж, ирэх сонгуулиудад намдаа ялалт авчирхад анхаарч ажиллах ёстой. Хамгийн чухал нь 42 гишүүнтэй Ардчилсан намын бүлгээ зангидаж, эв нэгдлээ хангаж явах чухал үүрэгтэй дарга болох юм.