Орон нутаг

Төгсөх ангийн сурагчид, англи хэлний багш нарын дунд "Цахим ном" төсөл хэрэгжиж эхэллээ

Төгсөх ангийн сурагчид, англи хэлний багш нарын дунд "Цахим ном" төсөл хэрэгжиж эхэллээ
"Нутгийн хишиг" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчид, боловсролын салбарт чиглэсэн чадварлаг багш, сурагч солилцоо, говийн ирээдүй хүүхэд, эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая хөтөлбөрүүд хэрэгжинэ.

Хичээл сургууль амарсан, "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор олон нийтийг хамарсан сургалт, арга хэмжээг хориглосон. Иймд төгсөх ангийн 320 сурагч, англи хэлний 30 багшийн дунд 6 сарын турш үргэлжлэх англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилго бүхий "Цахим хом" төслийг хэрэгжүүлж эхэллээ. Цахим номын санд 26 хэвлэлийн компаний, 1300 ном багтжээ.

Лингорс компанитай хамтран тус төсөл хэрэгжих ба хэл яриа дуудлага бичвэр 4 төрлөөр англи хэлний мэдлэгээ сайжруулах бүрэн боломжтой. Эхний ээлжинд "21 өдөр-21 ном" унших зорилтот арга хэмжээг зохион байгуулна. Төсөл хэрэгжихэд шаардлагатай 20 сая төгрөгийг аймаг орон нутгаас бүрэн шийдвэрлэж, багш сурагчдынхаа гадаад хэл тэр дундаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийлээ.