Орон нутаг

Хулгайн тээвэрт хатуу арга хэмжээ тооцохыг анхааруулж байна!

Хулгайн тээвэрт хатуу арга хэмжээ тооцохыг анхааруулж байна!
Халдвар нэмэгдэж, эрсдэл өндөр байгаа цаг үед Цагаан хад, Цогтцэций  сумын зүг хүндэтгэн үзэх шалтгаангүй, харьяаллын бус иргэд зорчих байдалд арга хэмжээ тооцох, төлбөртэй тусгаарлах, буцаах, шалган тогтоох ажил хийгдэж байна.
Нөхцөл байдал газар дээрээ амаргүй байгааг онцлож байна.

Хүйтний эрч чангарч байгаа үед зовлон бэрхшээл ярих, бага насны хүүхэд тээвэрлэж ирэх зэрэг үйлдэл гарсаар байна. Онцын шаардлагагүй, эмнэлэгийн болон буяны ажил, хүнс шатахуун тээвэр зэргээс бусад тохиолдолд Ногоон_бүсэд нэвтрэхгүй байхыг анхааруулж байна.

Эрсдэлийг тооцож хувийн эдийн засагтаа хохирол учруулахгүй байхыг хүсье.
Өмнөговь аймгийн Онцгой комисс