Орон нутаг

ХОЁР ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ХОЁР ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банк болон Япон улсын ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд 11 сумын ногоочдод хоёр тэрбум төгрөг бүхий трактор болон нийт 10 төрлийн техник, тоног төхөөрөмж гардууллаа. Уг төслийн хүрээнд орон нутагт услалтын системийг шинэчлэх, ногоочдын бүлгийг дэмжих, үйлдвэрлэлийн бааз, тоног төхөөрөмжөөр хангах ажлууд хийгдэж байгаа юм. Тодруулбал, 7 аймгийн 10 суманд нийт 3031 га талбайд услалтын систем байгуулах ажил үргэлжилж байна. Үүнээс 7 системийг Улсын комисст хүлээлгэн өгч, үлдсэнийг нь энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.