Улс төр

АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГЫН ТОМИЛГООГ ТАВДУГААР САРЫН 6-НД ШИЙДНЭ

АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГЫН ТОМИЛГООГ ТАВДУГААР САРЫН 6-НД ШИЙДНЭ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо ирэх тавдугаар сарын 6-нд хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нарыг батламжлахаар товлолоо. Өмнө нь О.Цогтгэрэл дарга Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн ч дэмжлэг авч чадаагүй тул томилгоо хойшилж, улмаар С.Баярцогтыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь дотоод маргаан дагуулжээ. Ирэх хурлаар намын удирдлагын гол албан тушаалуудыг эцэслэн шийдэх, 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэлийн суурийг тавих зэрэг чухал асуудлууд хэлэлцэх төлөвлөжээ.