Гадаад мэдээ

ЗӨВЛӨЛТИЙН ҮЕИЙН Т-72 ТАНКИЙГ ШИЛДГЭЭР НЭРЛЭЖЭЭ

ЗӨВЛӨЛТИЙН ҮЕИЙН Т-72 ТАНКИЙГ ШИЛДГЭЭР НЭРЛЭЖЭЭ
Америкийн The National Interest сэтгүүл Зөвлөлтийн Т-72 танкийг дэлхийн хамгийн шилдэг байлдааны техник хэмээн нэрлэжээ. Т-72 танк дэлхийн шилдэг танк, хуягт техникийн жагсаалтыг тэргүүлсэн байна.
The National Interest сэтгүүлээс эрхлэн гаргасан шилдэг цэргийн зориулалттай техник хэрэгслийн жагсаалтад Зөвлөлтийн үеийн Т-72 танк орчин үеийн жолоочгүй төхөөрөмж, бусад цэргийн хуягт машинуудаас байлдааны талбар дахь саадыг даван туулах, дайсны хүчийг сааруулахад илүү үр дүнтэй болох нь Украины дайны талбар дээр мөн батлагдаж тэргүүлсэн байна.
Жагсаалтын хоёрдугаарт Америкийн М1 “Абрамс” танк, гуравдугаар байранд Израилийн Меркава-5 загварын танк оржээ. Түүнчлэн жагсаалтын эхний 10 байранд Оросын Т-14 “Армат” загварын танк мөн багтсан байна.