МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд хуралдаж эхлээд байна. Хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар хэнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Учир нь Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханг өчигдөр харьяа агентлагуудынх нь зарим дарга нартай хамт чөлөөлсөн юм.
Танхимын сайдаа чөлөөлөх, томилох бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшүүлэхээр оруулж ирэн 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Ингэхдээ түүнийг УИХ-ын парламентад 3 удаа сонгогдсон, Төсвийн байнгын хорооны дарга, АББХ-ны даргаар ажиллаж туршлагыг нь харгалзан үзжээ.