Азийн XX наадмын Modern Pentathlon буюу орчин үеийн таван төрөлтийн тэмцээн маргааш эхэлнэ. Тус төрөлд Монгол Улсаа төлөөлөн шигшээ багийн тамирчин А.Билэгт дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор өрсөлдөж байна.
Орчин үеийн таван төрөлт нь туялзуур сэлэм, усанд сэлэлт, саадтай харайлт, буудлага, гүйлт гэсэн төрлүүдээс бүрддэг бөгөөд Монгол Улсад 2011 оноос хөгжих сууриа тавьсан түүхтэй.
Харин энэ удаад Лос Анжелос-2028 олимпын наадмын шинэчлэсэн журмын дагуу Туялзуур сэлэм, саадтай зам, усанд сэлэлт, гүйлт, буудлагын төрөлд тамирчид хурд, хүчээ сорих юм.
Манай улсын тамирчид “Ханжоу-2022” Азийн наадамд тус төрөлд анхлан өрсөлдөж байсан бол А.Билэгт “Айчи-Нагояа-2026” наадамд Монголын орчин үеийн таван төрөлтийн багийг төлөөлөн хоёр дахь Азийн наадамдаа оролцох гэж байна.
Тэрбээр “Айчи-Нагояа-2026” Азийн наадамд оролцох эрхээ 2025 онд Япон Улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр 1343 оноо авч, 33 дугаар байрт шалгарсан амжилтаар хүртсэн юм.