Нийгэм

ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ 2026.08.10-23 НИЙ ӨДРҮҮДЭД E-MONGOLIA СИСТЕМЭЭР ЯВАГДАНА

ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ 2026.08.10-23 НИЙ ӨДРҮҮДЭД E-MONGOLIA СИСТЕМЭЭР ЯВАГДАНА
Нийслэлд хичээлийн шинэ жилийг эхлүүлэхэд  зарим өөрчлөлтийг оруулсан байна. Энэ нь манай улсад зохиогдох “COP-17” уулзалттай холбоотой юм.  Үүнд:
Цэцэрлэгийн бүртгэл  2026-08-10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ. 1-р ангийн сурагчдыг   2026-08-17-28 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ. Харин их дээд сургуулийн хичээл 2026-09-01 нд цахимаар эхэлж, 9 дүгээр  сарын 14-ний өдрөөс танхимаар хичээллэнэ. Мөн оюутнуудыг 2026-09-13 ны өдрөөс дотуур байранд нь оруулж эхлэх юм байна. 2026-08-17-28 ний өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн ажлын байранд элсэлт болон бусад ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй.