Энтертайнмент

“АВДАР” НҮҮДЛИЙН УРЛАН ХӨТӨЛБӨР АНХ УДАА ЗОХИОГДОХ ГЭЖ БАЙНА

“АВДАР” НҮҮДЛИЙН УРЛАН ХӨТӨЛБӨР АНХ УДАА ЗОХИОГДОХ ГЭЖ БАЙНА
Mонголын урлагийн зөвлөл болон “Номадик Экспедишн” компанитай хамтран “Авдар” нүүдлийн урлан хөтөлбөрийг зарлажээ. Энэ нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, олон улсын жуулчдад Монголын соёл урлагийг таниулан сурталчлах, бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой юм. Уран бүтээлч нь Өмнөговь аймагт 21-30 хоног суурьшин, уран бүтээлээ туурвих, хөтөлбөрийн төгсгөлд хамтарсан тайлан үзэсгэлэнд оролцох боломжтой байх хэд хэдэн шалгуур тавигджээ. Төрлийн хувьд ардын язгуур урлаг, дүрслэх урлаг, гар урлал, хөгжмийн чиглэлээр оролцогчдоо бүрдүүлж, энэ оны 6-10 дугаар сард хөтөлбөр үргэлжлэх юм. Сонгон шалгаруулах хорооны эцсийн дүнг 2026 оны тавдугаар сарын 25-нд зарлана.