Энтертайнмент

"АВЬЯАСЛАГ АМЕРИКЧУУД"-ЫН ТАЙЗАНД ХЯТАД РОБОТУУД ГАЙХШРУУЛАВ

"АВЬЯАСЛАГ АМЕРИКЧУУД"-ЫН ТАЙЗАНД ХЯТАД РОБОТУУД ГАЙХШРУУЛАВ
"Авьяаслаг америкчууд" шоуны шүүгчид болон үзэгчдийг 26 настай хятад эрийн үзүүлбэр гайхашрууллаа. "Flying Bug" буюу "Нисч буй шавьж" нэртэй үзүүлбэрийг Ү Юфэй гэх залуу "Unitree" компанийн найман ширхэг хүн дүрст роботтой хамтран үзүүлжээ.Ү Юфэй Хятадын Сычуань мужаас ирсэн байна. Түүнээс ялах зорилготой ирсэн үү гэж асуухад өөртөө итгэлтэйгээр "Мэдээж. Энд ирсэн хүн бүр л ялалтын төлөө ирсэн байх" гэжээ.
Ү Юфэй роботуудтай маш чадварлагаар нэгэн цул болж бүжиглэхийг харсан шүүгчид роботуудын хөдөлгөөнийг хэн, яаж хянаад байгааг гайхширч байв. Харин шүүгчид дундаас нэг нь "Хараач, тэр залуу роботуудыг гараараа удирдаж байна" гэжээ. Роботууд хэтэрхий жигд хөдөлж байсан тул "Хэн нэг нь хөдөлгөөн зөрсөн гэвэл тэр нь Ү Юфэй л байлаа" гэж нэгэн шүүгч наргисан байна.Ү Юфэйгийн роботтой үзүүлбэр шүүгчдээс дөрвөн "Тийм" авснаар дараагийн шат руу орох эрхээ авч байна. Үзэгчид ч бас тэдний үзүүлбэрийг бишрэн, сэтгэгдлээ илэрхийлцгээж байна. Нэгэн "YouTube" хэрэглэгч "Яаж ийм зүйл болдог байна аа. Энэ залуу алтан баззер л авах байсан юм" гэсэн бол өөр нэг нь "Үүнийг бүтээсэн инженерийн суут ухаан үнэхээр гайхалтай" гэжээ. Мөн "Х" платформд "Америкчууд шинийг санаачилдаг. Хятадууд дуурайдаг", "Хятадын тэрбумтнууд зав зайгаараа ийм зүйл хийдэг юм биз дээ. Роботуудтай хөл нийлж бүжиглээд л" гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.