Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100 мянган төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40 мянган төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг таван мянган төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300 мянган төгрөгөөр тус тус тогтоолоо.