Нийгэм

ЦАХИЛГААН АВТОМАШИНД НОГООН ДУГААР ОЛГОНО

ЦАХИЛГААН АВТОМАШИНД НОГООН ДУГААР ОЛГОНО
Дэлхийд шатахууны хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас цахилгаан тээврийн хэрэгсэлд ногоон улсын дугаар олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэр нь зөвхөн бүрэн цахилгаан автомашин буюу BEV болон туулах зай уртасгагчтай цахилгаан автомашин болох EREV автомашинд хамаарах юм. Харин гибрид болон залгадаг гибрид автомашинд үйлчлэхгүй. Ингэснээр цахилгаан автомашины хэрэглээг дэмжих, хамрах хүрээг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн хэрэглээг өргөжүүлэхэд чиглэж байна. Ногоон дугаартай автомашин нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчих боломжтой.