Нийгэм

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Монголбанк болон арилжааны банкуудтай уулзаж, салбарын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хэлэлцлээ. 2026 онд 250 тэрбум төгрөгийн зээл төлөвлөсөн ч 1053 аж ахуйн нэгжээс 2.3 их наяд төгрөгийн хүсэлт ирж, эрэлт 9.2 дахин давсан нь эх үүсвэрийн хүрэлцээ, хүртээмжийн асуудлыг ил болгожээ. Иймд зээлийн шалгуурыг тодорхой болгох, мэдээллийг ил тод болгох, 500 сая төгрөгөөс дээш зээлд хяналт сайжруулах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Энэ нь зээлийг зорилтот аж ахуйн нэгжүүдэд илүү хүртээмжтэй хүргэх, салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэх юм.