Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.10.21/ болсон. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцууллаа.
Тэрбээр, "Иргэдийг орон сууцжуулах, гэр хорооллын яндаг бууруулах хөтөлбөрийг хэлэлцүүлж, дэмжүүллээ. 2027-2030 оны хугацаанд нийтдээ 100 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлнэ. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд 132.6 мянган өрхөл 9.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн гаргасан байна. Гэвч харамсалтай нь яг одоогоор хүлээгдэж байгаа 55 мянга орчим ипотекийн зээл хүсэгчийн зээл хүлээгдэж байна. Зөвхөн Улаанбаатар хотын хүрээнд ипотекийн зээл хамрагдсан 37 хувьд гэр хорооллоос орон сууц руу шилжсэн байна. Харамсалтай нь яндангийн тоо 2009 онд 167 мянган өрх байсан бол энэ онд 161 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Ингээд харахаар ипотект хамрагдаж 37 мянган айл орон сууцанд орсон гэж байгаа ч ердөө гэр хорооллын яндан 3.5 хувиар багассан буюу 5000 яндан л бодитоор буурсан байна" хэмээв.