Нийгэм

ЭРҮҮЛ МЭНДИЙН 198 БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ, ЗӨРЧИЛД ₮14.3 САЯЫН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН БАЙНА

ЭРҮҮЛ МЭНДИЙН 198 БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ, ЗӨРЧИЛД ₮14.3 САЯЫН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН БАЙНА
Энэ онд эрүүл мэндийн салбарын 198 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд 147 байгууллагад нийт 1,883 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.
Мөн хугацаа нь дууссан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг устгахтай холбоотой 12 дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчилд үндэслэн нийт 14.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.
Хяналт шалгалтаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг 71.3 хувьтай гэж үнэлжээ. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 4.4 нэгж хувиар өссөн дүн юм.
Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хяналт шалгалт хийхийн зэрэгцээ мэргэжил, арга зүйн зөвлөн туслах үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.