Нийгэм

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр /2026.11.10/ тохиож байна. Энэ өдрийг жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэн
өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний хүрээнд жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн
далбаа мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

tur1.jpg

 

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ сарын 3-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргаж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг өнөөдөр зохион байгуулахаар товлосон юм. Түүнчлэн УИХ-аас Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоолыг баталжээ. Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн дөрөвдүгээр зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн байхаар тогтоосон. Улмаар 2012 оны арваннэгдүгээр сарын 8-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг өдрийг бүх нийтээр амрах баярын өдөр болгосон юм.

tur5.jpg