Урлаг спорт

У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО

У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
"Айчи Нагоя 2026" Азийн зуны Пара спортын наадмын Таеквондогийн тэмцээнд эмэгтэйчүүдийн К44 ангиллын 52 кг-ын жинд өрсөлдсөн "Парис-2024" паралимпын аварга, Ханжоугийн Азийн пара наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Хөлөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав алтан медалийн төлөөх тулаанд Узбекистаны тамирчныг яллаа. Манай тамирчин өнөөдөр шөвгийн наймын тулаанд Индонезийн Риа Юлиантаг 15:0, 13:1-ээр илүүрхсэн бол хагас шигшээд БНХАУ-ын Шиан Шаог 2:0, 6:6-гаар ялж, шигшээд Узбекистаны Умида Мамаражабоваг 10:0, 2:0 харьцаагаар ялснаар, ийнхүү "Айчи Нагояа" Азийн пара спортын наадмын анхны алтан медалийг эх орондоо авчирч байна.