Боловсролын ерөнхий газраас сурагчдад гэрийн даалгавар өгөхдөө юу анхаарах тухай багш нарт зориулсан зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид:
- Суралцагчдын мэдлэг, чадварын түвшний ялгаатай байдлыг харгалзан гэрийн даалгавар өгөх;
- Гэрийн даалгавар гүйцэтгэх хугацааг бичих, зурах, дүрслэх, бүтээх, тоо бодох зэрэг бодит үйл ажиллагаанд зарцуулах хугацаанд үндэслэн тооцох;
- Долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдрүүдтэй холбогдуулан даалгаврын хэмжээг нэмэгдүүлэхээс зайлсхийх;
- Даалгаврын агуулгыг давтагдсан, механикаар хуулбарлах, бэлэн цээжлэх шинжтэй байлгахаас татгалзаж, суралцагчийн танин мэдэхүйг дэмжихэд чиглүүлэх;
- Даалгаврын санг урьдчилан бүрдүүлж, төрөл, түвшнийг суралцагчдын ялгаатай байдал, суралцах чадварт нийцүүлэх;
- Гэрийн даалгаврыг анги нийтээр, бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр тогтмол шалгаж, алдааг залруулах зөвлөмж өгөх замаар эргэх холбоог хангах;
- Суралцагчийн гэрийн даалгаврын явц, гүйцэтгэлийн үр дүнтэй холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээгээр (Facebook, Viber гэх мэт) нийтлэх, бусдад түгээхгүй байх. Харин сургуулийн албан ёсны зөвшөөрөгдсөн, боловсролын зориулалттай тусгай цахим суваг, системээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлж болно.
Гэрийн даалгавартай холбоотой дэлгэрэнгүй зөвлөмжтэй танилцах бол ЭНД дарна уу.