Улс төр

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар НӨАТ-ын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нэмэгдсэн өртгийн албан татвар нь улсын төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.2 их наяд төгрөгт хүрснийг онцолсон юм. Мөн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэгдүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлбэл Улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн орлогын тасалдал үүсэж, багш, эмч нарын цалин, тэтгэвэр нэмэх, хөрөнгө оруулалтын боломж хумигдана гэж тайлбарлалаа. Иймээс, Засгийн газар өмнө баталсан шаталсан буцаан олголтын зохицуулалтыг хүчингүй болгож, одоо мөрдөж буй 20 хүртэлх хувийн буцаан олголтын тогтолцоог хэвээр хадгалах хуулийн төсөл боловсруулжээ.