Нийгэм

Б.ДАШПҮРЭВ: ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХ, ҮНЭ НЭМЭГДЭХ АСУУДАЛ БАЙХГҮЙ

Б.ДАШПҮРЭВ: ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХ, ҮНЭ НЭМЭГДЭХ АСУУДАЛ БАЙХГҮЙ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.  Энэ үеэр Б.Дашпүрэв "Өнөөдрийн байдлаар манай улсад АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 71 мянган тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. АИ-95 төрлийн бүтээгдэхүүн 395 мянган тонн буюу 44 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлшний хувьд 27 хоногийн нөөцтэй байна.  Тиймээс нийгэмд гараад байгаа ОХУ-тай холбоотой шатахууны хомсдол үүсэх, үнэ нэмэгдэх зэрэг ташаа мэдээлэл гарч байгаад залруулга өгч байна. Дотоодын аялал, жуулчлал нэмэгдэж байгаа ч гэсэн ердийн хэрэглээнд хомсдол нүүрлэх зүйл байхгүй" гэлээ.