Гадаад мэдээ

ФРАНЦЫН МУЗЕЙГЭЭС САЯ ЕВРОГИЙН ҮНЭТ ЗҮЙЛС ХУЛГАЙЛЖЭЭ

 ФРАНЦЫН МУЗЕЙГЭЭС САЯ ЕВРОГИЙН ҮНЭТ ЗҮЙЛС ХУЛГАЙЛЖЭЭ

Францын Винжен-сюр-Модер муж дахь Лалик үнэт эдлэлийн музейд томоохон хулгай гарчээ. Le Parisien сонинд мэдээлснээр, гэмт этгээдүүд нийт дөрвөн сая еврогийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан байна.  Нийт 20 орчим үнэт эдлэл хулгайлагдсан бөгөөд хэрэг орон нутгийн цагаар 05.30 гарчээ. Дохиоллын систем ажилласан ч хулгайч нарыг барьж чадаагүй байна. Хамгаалалтын компани дохиолол дуугарсан шалтгааныг тодруулж байх хооронд өглөө эрт ажилдаа ирсэн үйлчлэгч цагдаа дууджээ.  2026 оны аравдугаар сард Луврын музейд хулгай орсны дараа тус музейг эмзэг объектын жагсаалтад оруулж, онцгой хамгаалалтад авсан байна. Лалик үнэт эдлэлийн музей нь 2011 онд шилэн болон үнэт эдлэлээрээ алдаршсан зураач, чимэглэгч Рене Лаликийн нэрэмжит үйлдвэрийн дэргэд нээжээ. Түүний бүтээлээс бүрдсэн музейн санд 650 бүтээл нь байдаг байна.