Нийгэм

АРВАНХОЁРДУГААР САРААС ЭРХҮҮ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО

АРВАНХОЁРДУГААР САРААС ЭРХҮҮ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО

ОХУ-ын Эрхүү хотоос Улаанбаатар хот руу хийх шууд нислэгийг арванхоёрдугаар сарын 15-наас эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, ОХУ-ын S7 Airlines агаарын тээврийн компани Эрхүү-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа буюу мягмар, баасан гарагт нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Нислэгийн үргэлжлэх хугацаа 75 минут байх бөгөөд Эрхүүгээс 00:05 цагт хөөрөх хуваарьтай аж. Харин Улаанбаатараас буцах нислэг 02:00 цагт хөөрөхөөр товложээ. Нэг талын тийзийн үнэ 9,500 рубли буюу ойролцоогоор 418,000 төгрөгөөс эхэлнэ. Зорчигчид тийзээ тус компанийн албан ёсны цахим хуудсаар захиалах боломжтой юм байна.

​