“Монголын төмөр зам” ТӨХК нь эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийг дэмжих зорилгоор өөрийн эзэмшлийн 300 ширхэг хагас вагоныг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2027 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-д ашиглуулахаар болжээ. Мөн Багахангай–Хөшигийн хөндий–Толгойт чиглэлийн төмөр замаар орон нутгийн эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийг зохион байгуулахаар болсон байна.
Эдгээр шийдвэр нь өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай зохион байгуулж, иргэдийг дулаан цахилгаанаар тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Зам, тээврийн сайдын 2026 оны аравдугаар сарын 19-ний өдрийн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2026-2027 оны эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд шаардлагатай 1712 ширхэг хагас вагоныг шийдвэрлэх, өвлийн ид ачааллын үед эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах, хагас вагоны хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн аж. Иймээс Төмөр замын газар зохион байгуулж “Монголын төмөр зам” ТӨХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн холбогдох албан тушаалтнуудтай хамтран хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ.
Төмөр замын байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, хотын иргэдийн ая тухтай, дулаан өвөлжих нөхцөлийг хангах, эрчим хүчний найдвартай ажиллагааг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.