Нийгэм

Э.БАТШУГАР: ДААТГАЛААР АВДАГ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОНО

Э.БАТШУГАР: ДААТГАЛААР АВДАГ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОНО
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилчидтай эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, ЭМД-ын санхүүжилт, эмч ажилчдын цалин хангамжийн асуудлаар санал солилцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас тооцож, цалингийн нэг системтэй болгох, ард түмний хамгийн их хэрэглэдэг эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах үүрэг өглөө.
 
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, оновчтой болгож, даатгалаар авдаг тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, мөн хөнгөлөлтэй эмийн жагсаалтыг шинэчилж иргэдэд нэн шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулана гэлээ.