Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд коксжсон хөх нүүрсийг БНХАУ-аас импортоор авч гэр хорооллын айл өрхүүдийн дулааны хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн. Уг коксжсон хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх үүргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН хүлээсэн юм.
Нийтдээ 162 галт тэрэг буюу 7860 вагон 367,2 мянган тонн коксжсон хөх нүүрсийг 2025 оны 9 дүгээр сарын 20-ноос 2026 оны 4 дүгээр сарын 13-ныг хүртэл БНХАУ-ын Эрээн өртөөнөөс хүлээн авч шуурхай тээвэрлэх ажлыг төлөвлөсөн хугацаандаа дуусгалаа.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь ДЦС-уудын нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, үр тариа, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нийгмийн хариуцлагатай ачааг 24 цагийн турш тасралтгүй шуурхай тээвэрлэдэг юм.