Гадаад мэдээ

ИРАН УЛС ДАЙСНЫ 146 ПУУЖИН УСТГАСАН ГЭЖ МЭДЭЭЛЛЭЭ

ИРАН УЛС ДАЙСНЫ 146 ПУУЖИН УСТГАСАН ГЭЖ МЭДЭЭЛЛЭЭ
АНУ, Израилийн зүгээс Ираны эсрэг эхлүүлсэн цэрэг дайны ажиллагаа үргэлжлээд бүтэн сарын нүүр үзэж байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Ираны тал Израилийн зүгээс харвасан дрон, нисгэгчгүй төхөөрөмжөөс нийт 146-г онож устгасан талаараа мэдээллээ.
Ираны пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүчин дайсны талаас харвасан 146 пуужинг замаас нь илрүүлэн устгасан байна.
Америк, Израиль улсууд 2-р сарын 28-ны өдрөөс эхлэн Ираны нутаг дэвсгэрт цохилт өгснөөр зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн. Ираны тал Израилийн нутаг руу хариу дайралт хийж, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь Америкийн цэргийн байгууламжууд руу мөн цохилт өгч байгаа юм.