Гадаад мэдээ

ОХУ, БНХАУ-ЫН ТАЛУУД ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ОХУ, БНХАУ-ЫН ТАЛУУД ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Бээжинд болсон хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт хэлэлцээрийнүеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр орны иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.
Тунхаглалд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Орос-Хятадын дээд хэмжээний уулзалтын дараа Ардын Их Хурлын танхимд болжээ. Уг баримт бичигт Москва, Бээжингийн хоорондын уламжлалт найрсаг, сайн хөршийн хамтын ажиллагааны харилцааг цаашид хөгжүүлэхээр тусгасан байна. Тунхаглал нийт 47 хуудастай, 10 гаруй мянган үгтэй, хоёр улсын харилцааны бүх салбарыг хамарсан стратегийн зураглал, бодлогын цогц  баримт бичиг юм.Баримтад хоёр талын харилцааны хөгжлийнгол чиглэлүүдийг тодорхойлж, Орос, Хятадын өнөөгийн олон улсын асуудлууд болон дэлхийн тавцан дахь харилцан үйлчлэлд хандах хандлагыг тусгажээ.